Monday, November 25, 2013
Багшийн тухай шүлэг
Багш танаа
Багш та - Хормойноос нь адис авмаар эрдмийн хишигтэн
Багш та - Хоёр үгнээс нь арван эрдэм цацардаг гүн ухаантан
Багш та - Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан наран саран
Багш та - Хойчийн тулд ирээдүйгээс айлчилсан номун элчин билээ.
Багш танаа
Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ
Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа
Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ
Багш та
Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Ээж, ааваас дутуугүй ачтан билээ
Багш та
Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ
Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ
Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ
Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ
Багш та
Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ
Угтан тосох ирээдүйг зурах зураач билээ
Шинийг тайлах ухааныг чиглүүлэгч мөрч билээ
Шөнийн тэнгэрт гялалзах алтан гадас билээ
Labels:
шүлэг
Subscribe to:
Post Comments (Atom)
Sain bnu, ta ene shulgiig zohison uu ?
ReplyDelete