зар
Дэлхийн Их Хямрал гээчийг сонсоод чихээрээ хямарч өрөнд орсон хужаа шиг болсон надархуу нөхдүүд хаа сайгүй л харагдах болж. Жинхэнээсээ хямраад байгаа юм байгаа ч биз үгүй ч биз. Санхүүг үнэндээ л сайн мэдэхгүй юм.
Хямрал дагаад блог бичдэг онгодшуу юм маань арилаад удлаа. Бичмээр санагдаад шинэ бичлэг оруулах санаатай хөмсөгөө атирааж, хамраа сартайлган хөмхийгээ зууж гарын арван хуруугаа үнэг шүүрэх гэж буй бүргэдийн сарвуу шиг болгож ирээд тэрүүхэн тэндээ гацаж нэг их удалгүй шаллл... гээд атирсан хөмсөг гурвалжлаад, сартгар хамар сулраад, хөмхийн булчин тавираад хий нь гарсан бөмбөг шиг болчихдог болсоор удлаа.
Өчигдөр зурагт хараад хэвтэж байтал урсдаг зараар "Домын аргаар архинаас гаргаж, ханийн заяа дуудаж, ажил төрөл бүтэмжтэй болгож үйлчилнэ. Хувь хүн, албан байгууллагын захиалга авч байна. Харилцах утасны дугаар: 8811...... " гэсэн зар явж байх...
Нийгэм хүнд байгаа гэж үнэн бололтой юм. Архичид олширч, архи ундааны дээж утгаа алдаад явчихсан бололтой юм. Тэр байтугай бүхэл бүтэн байгууллагаараа архинд орж, авгайгаасаа салцгаагаад улмаар ажил нь урагшлахаа байжээ дээ янз нь.
Дом гүрэм заслын билэг авъяастан өөрийн зорилтот зах зээл болох авгайгаасаа салцгаасан, ажил нь бүтэлгүйтсэн, архичид ихэд олширсоныг олж харж, судалж мэдчихээд дээрхи зарыг талбисан биз.
Хямрал нүүрлэсэн үед архи, реклам хоёр л дажгүй бизнес байдаг гэж сонссон маань үнэн гэдгээ батлаад байна уу? Сэтгэл санаа дорой хүн архи ууж л стресснээсээ салдаг биз... Дампуурчихгүй юмсан гэсэн бизнесүүд сурталчилгаанд мөнгөө цацдаг байлгүй.
Одоо мань домчин бөөн захиалга авчихсан ажлаа эхэлчихсэн язгануулж байгаагаас зайлахгүй.
Subscribe to:
Posts (Atom)
No comments:
Post a Comment