Monday, December 2, 2013
Sunday, December 1, 2013
Monday, November 25, 2013
Амьдралын үнэ цэнэ с/өгүүллэг/
Амьдралын үнэ цэнэ
Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв.
Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй” гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа.
Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд авахыг хүсч байлаа. Гэтэл тэр хэлсэн нь:
Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй.
Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байж болно. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэв
.
Уучлах гэдэг ухааных/сургамжит өгүүллэг
”Уучлах гэдэг ухааных” /Сургамжит өгүүллэг/ Дунд сургуулийн багш сурагчдадаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асууrдлаа. Мэдээж энэ нь амьдралын гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгвэл багш хүүхэд бүрийг маргааш нь 5кг төмс, 1 гялгар уут авчрахыг даалгавар болгоход хүүхдүүд чухам яах гээд байгааг нь огт ойлгосонгүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.Багш ангируу ороод өөр рүү нь асуусан нүдээр харах
сурагчиддаа “За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж явдаг хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торонд төмсөө хийж дууссаны дараа багш нь: “Одоо та нар наад төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтгуай хичээлдээ ирэхдээ хүртэл авч ирээрэй” гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтосон хугацаа болж багшийг ангид орж ирэв үү үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж ядарч байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучлана гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм ” гэж хэлжээ.
хүүхдийн цагаахан сэтгэл с/өгүүллэг
ХҮҮХДИЙН ЦАГААХАН СЭТГЭЛ
Тэр өдөр цаг агаар их муу байлаа. Цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа.
Цахилгаан хүчтэй цахилж нүргэлдсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран "Охин минь замдаа явж байгаад айх вий дээ" гэж бодон машиндаа сандмэнд яаран суугаад охиныхоо араас гарав. Тэгээд охиноо замаар явж байхыг олж харлаа. Охин ойрхон ойрхон алхлан явж байв. Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ингэхийг нь ээж нь хараад эхэндээ ойлгосонгүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөж очив. Тэгээд "Үр минь энэ аймаар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу? Цахилгаан цахихаар яагаад тэнгэр өөд хараад байгааг ээждээ хэлээч!" гэв.
Тэгэхэд охин: "Инээмсэглэсэн юмаа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна" гэжээ.
бүх хайраа гэр бүлдээ өгүүллэг
2013 оны 5 сарын 3
@Бүх хайраа гэр бүлдээ
Нэг залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ.
Компаний захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа
-Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?
-Үгүй.
-Аав чинь төлбөр төлдөг байсан уу?
-Үгүй. Аав минь намайг нэг настай байхад өөд болсон. Ээж л төлдөг байсан.
-Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ?
-Насаараа гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө олдог.
Захирал залуугийн булбарай зөөлөн цэвэрхэн гарыг хараад:
-Та ээждээ хааяа тусалдаг уу?
-Үгүй ээ. Ээж минь намайг сайн сур, хичээлдээ анхаар л гэдэг юм.
-За тэгвэл өнөөдөр хариад ээжийнхээ гарыг угааж өгөөд, маргааш ирээрэй... гэлээ. Залуу ч ажилд орох магадлал өндөр байна даа хэмээн баярлаж, орой ээжийгээ гарыг тань угааж өгье гэхэд гайхсан ээж нь санаа зовонгуй гараа өглөө.
Ээжийнхээ гарыг угааж зогсохдоо залуу анх удаа л ээжийнхээ гарыг ямар их үрчлээтэй, шарх сорвиор дүүрсэн болохыг анзааран нулимс унагалаа. Энэ л хоёр гар миний төлөө зүтгэж, энэ л хоёр гараар миний ирээдүй төлөгдсөндөө гэж бодохоос өр эмтрэн, залуу тэр өдөр үлдсэн бүх хувцсыг нь ээждээ угааж туслаад, шөнөжин нойр нь хулжсаар өглөө нь залуу захирал дээрээ очлоо.
Залуугийн уйлж хавдсан нүдийг анзаарсан захирал:
-Өчигдөр орой хариад юу сурав?
-Ээж минь байгаагүй бол өнөөдөр энд ингээд зогсож байхгүй байснаа ойлголоо.
Өчигдөр ээждээ тусалж байхдаа "Хүн зорилгодоо хүрэхийн тулд яаж хөдөлмөрлөх ёстойг, гэр бүлдээ бага ч болов туслах ёстой"-г ухаарлаа.
-Сайн байна. Хүний хийснийг үнэлэх чадвартай, зөвхөн мөнгийг амьдралын зорилго болгоогүй ийм л ажилтан хайж байсан юм гээд залууг ажилд авлаа.
Залуу хөдөлмөрч, найрсаг, тусч байж, хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн болж, компаний ажил ч цэцэглэж эхэллээ.
Зөвхөн өөрийгөө юмны түрүүнд тавьж, хүссэн болгоноо авдаг, эцэг эхийнхээ түүний төлөө яаж зүтгэж байгааг эс ойлгон, тэгж байх ёстой мэт санадаг залуучууд болон удирдлаган дороо ажиллагсадтай дээрэнгүй харьцдаг залуучууд нийгэмд маань бага байгаасай.
Ажлаасаа ирээд хоолоо идээд, ТВ үзэн тухлан суухаасаа өмнө гэр бүлийнхэндээ өдөр тутмых нь ажилд юугаар ч хамаагүй жаахан ч гэсэн тусалж, хамт суун ярилцаж, үр хүүхдүүддээ хүний хөдөлмөрийг үнэлж, урамшуулж, тусалж байхыг үлгэрлэн сургаж байгаарай.
хайрын сургамжит өгүүллэг
Хайрын түүх /сургамжит өгүүллэг/ Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ. Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр, “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Шунал “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явья” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй. Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явья”. Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хичнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусласан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог” гэжээ.
Багшийн тухай шүлэг
Багш танаа
Багш та - Хормойноос нь адис авмаар эрдмийн хишигтэн
Багш та - Хоёр үгнээс нь арван эрдэм цацардаг гүн ухаантан
Багш та - Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан наран саран
Багш та - Хойчийн тулд ирээдүйгээс айлчилсан номун элчин билээ.
Багш танаа
Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ
Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа
Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ
Багш та
Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Ээж, ааваас дутуугүй ачтан билээ
Багш та
Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ
Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ
Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ
Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ
Багш та
Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ
Угтан тосох ирээдүйг зурах зураач билээ
Шинийг тайлах ухааныг чиглүүлэгч мөрч билээ
Шөнийн тэнгэрт гялалзах алтан гадас билээ
морьны шүлэг
Морины уяа тойроод
Хангарьдын жигүүр мэт дэвээтэй
Халхын сайхан бөх зодог шуудгаа
Хаа таарсан газар хаядаггүйтэй адил
Хазаар, эмээл, ногтыг хаячихдаггүй юм
Хурдан морь, бөх, сур харваа
Хурд, хүч, цэцийн шалгуур
Хурмаст тэнгэрт тоосоо өргөсөн
Хулжиж одохгүй наадмын дэвжээ
Өнөөдрийн сунгаанд өнгөлж давхисан хүлэг
Өвчүүгээ цохилж, өвсөн дээр хөрвөөнө
Өчигдөрийнхөөс өндөр болчихсон үзэгдэж
Өөрийн эрхгүй, нар ташаан дээр нь гялбана
Хус модон хоёр шон, наадмын сойлго дуустал
Хуудуугүй сайхан өвгөдийн хууч яриаг сонсоно
Хуурын уяхан татлаганд морьдын хийморь сэргэж
Хурдан дөрвөн туурай нь газрын цавчин тэмүүлнэ
Чогчиго шувуу санаандгүй дэрхийн нисэхийн цагт
Чонон хоёр чих нь сортолзонхон сэрвэлзэнэ
аавын тухай шүлэг
Ц.Хулан - Аавдаа
Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд
Сансанаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хонгор ижийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно
Аав минь тэгэхгүйээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж би олон жил худлаа ярьлаа
Ачийг нь гаргаж өгчхөөд харин нэг их гавъяатан шиг
Сөөг сөөг гэж
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Гангансан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно
Гадаа нь навчис унаж, он жил биднийг унасан навчис шиг орхиж
Гайгүйдээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн
Өргөстөй орчлонд бүдчээд үйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.
хайрын шүлэг
Хайр юунд байдаг юм бэ?
Хайртай гэж хэлсэн үгэнд үү?
Халамцуу үнссэн урууланд уу?
Хардаж байна гэсэн үгэнд үү?
Уучлаач гэсэн гуйлтанд уу?
Ухаангүй хүссэн хүсэлд үү?
Хайр чухам юунд байпаг юм бэ?.
Сар сар л гэх юм гэрэлгүйшдээ тэр чинь
Нарнаас ойсон туяа өрөвдөөд дээр нь буудалдаг юм
Ухаантай ухаантай л гэх юм тэнэг шдээ хүмүүс
Бурханаас өгсөн хишгээр хагас зуун хүрэхгүй гайхуулдаг юм
Мөнгө мөнгө л гэх юм цаас шдээ тэр чинь
Нүцгэн ирээд иүцгэн буцахад нөмөрч болдоггүй юм тэрийг чинь
Амьдрал сайхан л гэх юм худлаа шдээ тэр чинь
Авсан шигээ буцаагаад өгчихдөг өг юм тэр чинь
Хайртай хайртай л гэх юм худлаа шдээ тэр чинь
Үхэл ирээд явахын цагт дагаад явчихаж чаддаггүй юм
Намайг нулимсгүй гэж бодож байна уу
үгүй дээ
Би уйлдаг юм
Намайг зүрхгүй гэж бодож байна уу
үгүй дээ
Би шаналдаг юм
Намайг сэтгэлгүй гэж бодож байна уу
үгүй дээ
Би гунигладаг юм.
монголоо муулж харийханд бөхөлзөгсдөд
☺. БОДОО 2010-07-11 19:49
О.Дашбалбар : Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!
Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг чи үзэхгүй
Соёмбо минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл минь солигдохыг чи үзэхгүй
Онон минь ширгэхийг чи үзэхгүй
Олон минь зовохыг чи үзэхгүй
Хэнтий минь намсахыг чи үзэхгүй
Хэрлэн минь татрахыг чи үзэхгүй
Хийморь минь доройтохыг чи үзэхгүй
Хойморь минь ханхайхыг чи үзэхгүй
Сүлд минь унахыг чи узэхгүй
Сүнс минь дээшлэхийг чи үзэхгүй
Сэтгэл минь сэвтэхийг чи үзэхгүй
Сэрэмж минь алдрахыг чи үзэхгүй
Ухаан минь самуурахыг чи үзэхгүй
Учирсан минь салахыг чи үзэхгүй
Эв минь эвдрэхийг чи үзэхгүй
Эзэн минь залрахыг чи үзэхгүй
Дуу минь саарахыг чи үзэхгүй
Дуулиан минь тасрахыг чи үзэхгүй
Monday, November 18, 2013
Monday, November 4, 2013
Шүлэг
Эмэгтэй хvн гэдэг эрхэмсэг орших тэнгэр элч
Эмэгтэй хvн гэдэг элгэндээ тэврэх vртэй дагина
Эмэгтэй хvн гэдэг энэрэл хайрын бурхан
Эмэгтэй хvн гэдэг энэ орчлонгийн хатан
Энэ өдрийг сайн харж аваарай!
Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ.
Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид
Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү!
Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал
Өчигдөрийн амьдрал чинь сайхан зүүд шиг санагдана!
Эмэгтэй хvн гэдэг элгэндээ тэврэх vртэй дагина
Эмэгтэй хvн гэдэг энэрэл хайрын бурхан
Эмэгтэй хvн гэдэг энэ орчлонгийн хатан
Энэ өдрийг сайн харж аваарай!
Эгэл амьдралын утга учир түүнд шингэжээ.
Хоромхон зуур нисэн өнгөрөх энэ л мөчид
Хорвоогийн бүх үнэн багтдаг юм шүү!
Өнөөдрийн үйлс тань бүтэмжтэй байвал
Өчигдөрийн амьдрал чинь сайхан зүүд шиг санагдана!
Сарнай
Сарнай цэцгийн тухай...
Хот
Хот нь дэд бүтэц, ус дамжуулах тогтолцоо, газар ашиглалт, барилга байгууламж, тээвэр хөгжсөн байхыг шаарддаг.
Олон хүн амтай, орчин тойрны хотоос гаднах нутгыг хамтатгасан, засаг захиргааны адармаатай бүтэцтэй болсон хотыг Их хот гэх бөгөөд хаяагаа тэлэн өргөжиж, өөрөөсөө жижиг хотуудтай нийлсэн (хотуудын бөөгнөрөл) хотожсон нутгийн төв бол Өргөн хот хэмээнэ.
Олон хүн амтай, орчин тойрны хотоос гаднах нутгыг хамтатгасан, засаг захиргааны адармаатай бүтэцтэй болсон хотыг Их хот гэх бөгөөд хаяагаа тэлэн өргөжиж, өөрөөсөө жижиг хотуудтай нийлсэн (хотуудын бөөгнөрөл) хотожсон нутгийн төв бол Өргөн хот хэмээнэ.
Ном
Ном бол нэг ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу
хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн цаас болон бусад
эдийн цуглуулга юм. Номын нэг давхаргыг хуудас, түүний нэг талыг нүүр
гэнэ. Цахим бүтэцтэй номыг электрон ном гэдэг. Номын сангийн ба
мэдээллийн шинжлэх ухаанд номыг бусад сонин сэтгүүл мэтийн цуврал
хэвлэлээс ялгахын тулд нэг сэдэвт зохиол гэж нэрлэдэг.
мэдээ
МОНГОЛЧУУДАД ТӨРИЙН БАНКНИЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ ЭХЭЛЛЭЭ 6 |
MGLRADIOTELEVISION
| 262793 | 2011-12-15 | |
38136 | “Евро, Азийн тээвэр-Бүс нутгийн оролцоо” олон улсын хурал болно |
харанхуй |
Subscribe to:
Posts (Atom)